Хүн оролцохгүй
Төлбөр баталгаажмагц сервер өөрөө үүснэ. Шөнийн гурван цагт ч, амралтын өдөр ч ялгаагүй.

QPay-гээр төлмөгц сервер чинь өөрөө үүсч, нэвтрэх мэдээлэл и-мэйлээр ирнэ. Хүн хүлээхгүй, ажлын цаг хүлээхгүй.

NVMe
Бүх диск, эргэдэг диск байхгүй
RAIDZ1
Диск эвдэрсэн ч үргэлжилнэ
115–120 мс
Улаанбаатараас хэмжсэн
Герман
Дата төвийн байршил
Төлбөр баталгаажмагц сервер өөрөө үүснэ. Шөнийн гурван цагт ч, амралтын өдөр ч ялгаагүй.
Эргэдэг диск байхгүй. ZFS нь шахалт, агшин зуурын snapshot, чимээгүй эвдрэлээс хамгаална.
Нөөц хуулбар өөр физик сервер дээр. Диск эвдэрсэн ч үйлчилгээ тасрахгүй.
Let's Encrypt гэрчилгээ автоматаар суулгаж, хугацаа дуусахаас өмнө өөрөө шинэчилнэ.
Багцаа хожим томсгоход өгөгдөл хэвээр үлдэнэ. Дахин суулгах, зөөх шаардлагагүй.
Тусламж, нэхэмжлэх, гэрээ монголоор. QPay-гээр төлнө, гадаад карт хэрэггүй.
ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ БАГЦУУД
Жижиг сайт, бот, туршилтын орчин
Апп + өгөгдлийн сан
Бизнесийн систем, олон үйлчилгээ
Их ачаалалтай апп, багийн орчин
Хамгийн өндөр нөөц
Тусгай зориулалтын хамгийн өндөр нөөц
Бүх багцад: өдөр бүрийн нөөцлөлт, үнэгүй SSL, DDoS хамгаалалт, монгол тусламж.
ДЭВШИЛТЭТ ДЭД БҮТЭЦ
Ихэнх хостинг үүнийг ярьдаггүй. Бид дискний бүтцээ ил харуулъя — учир нь энэ л таны өгөгдөл амьд үлдэх эсэхийг шийднэ.
ДИСКНИЙ МАССИВ
Enterprise NVMe
ZFS RAIDZ1
Нэг диск бүтэн эвдэрсэн ч өгөгдөл бүрэн үлдэж, үйлчилгээ тасрахгүй. Багтаамжийн гуравны нэгийг яг үүний төлөө зориулсан — хямдхан байхын тулд хамгаалалтаас хасдаггүй.
НӨӨЦЛӨЛТ ХОЁР ДАВХАРГАТАЙ
ZFS snapshot
Файлаа устгасан, шинэчлэлт буруу болсон уу — секундын дотор буцаана. Энэ сервер дээр, шууд.
Өөр сервер дээрх нөөц
Өдөр бүрийн бүтэн хуулбар өөр физик машин дээр хадгалагдана. Энэ машин бүхэлдээ үхсэн ч өгөгдөл амьд.
ХЭМЖСЭН · 25 пакетаар хэмжсэн — доод 115, дундаж 118 мс, алдагдал 0%. Маршрут операторуудад харилцан адилгүй.
ХЭРХЭН АЖИЛЛАДАГ
И-мэйлээ баталгаажуулна. Нэг минут.
Хэрэгцээндээ тохирсныг. Дараа нь өөрчилж болно.
QR уншуулна. Карт бүртгүүлэх шаардлагагүй.
Нэвтрэх мэдээлэл и-мэйлээр ирнэ.
Хэмжихэд 115–120 мс гарсан. Гэхдээ энэ нь операторын гадаад маршрутаас хамаарна — зарим оператороор илүү өндөр байх боломжтой. Тодорхой тоо амлахгүй, өөрөө хэмжиж үзэхийг зөвлөнө.
Үгүй, Германд байрладаг. Тиймээс монгол зочидтой сайтын хувьд дотоодын хостингоос арай удаан ачаалагдана. Үүний оронд бид илүү их нөөц, тасралтгүй урсгал, өдөр бүрийн нөөцлөлт өгдөг.
Minecraft, Discord бот, Rust зэрэгт бүрэн тохирно. Харин CS2 болон бусад өрсөлдөөнт буудлагын серверт зохимжгүй — 120 мс тэр төрөлд хэтэрхий өндөр. Худал амлахаас илүү шулуухан хэлье.
Хоёр давхарга. Нэгд, ZFS snapshot энэ сервер дээр — файлаа устгасан бол секундын дотор буцаана. Хоёрт, өдөр бүрийн бүтэн нөөц өөр физик сервер дээр — энэ машин бүхэлдээ үхсэн ч өгөгдөл амьд.
Одоохондоо байхгүй. Microsoft-ийн лицензийн журам хостинг үйлчилгээнд тусгай гэрээ шаарддаг тул зөв зохион байгуулж дуустал зарахгүй. Лицензгүй Windows санал болгохоос татгалзаж байна.
Дуусахаас долоо хоногийн өмнө нэхэмжлэх и-мэйлээр ирнэ, QPay-ийн QR-ыг уншуулна. QPay картаас автоматаар татдаггүй тул сар бүр өөрөө баталгаажуулна.
Дуусах өдөр үйлчилгээ зогсоно, гэхдээ өгөгдөл бүрэн хэвээр. Арав хоногийн дараа устгах ба устгахын өмнө snapshot аваад долоо хоног хадгална. Устгах бүрд урьдчилан и-мэйл явна — чимээгүй устгал байхгүй.

Тогтвортой, хурдан, ил тод хостинг. Бүртгэл нэг минут.
Хостинг эхлүүлэх